“Улаанбаатар цахилгаан сүлжээ” компаниас цахилгаан тоноглолд засвар үйлчилгээ хийж байна. Нэгдсэн засварын хуваарийн дагуу өнөөдөр цахилгаан хязгаарлахгүй. Харин маргааш буюу долоодугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороонд хэсэгчлэн цахилгаан хязгаарлаж, засварын ажлыг хийнэ. Тодруулбал, 14-р хорооны Энхтайван, Консулын 1, 2-р, 74, 76, 78, Дүүрэг 1-р гудамжууд, Орос байшин, Торговый дом, Монгол шуудан транс, Ватиканы төлөөлөгчийн газар, Бридж, Зургаан талст, Хотон трейд, Монголын гэгээ болон Финанслайн, Ньюдьюрал, Гамба ХХК-ууд болон эдгээрийн орчимд цахилгаан 10:00-17:00 цагийн хооронд хязгаарлана.