Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа билээ. Уг тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй.
Энэ жилийн наадмын арга хэмжээнд 2500 гаруй уран бүтээлч оролцож байгааг зохион байгуулагчид мэдэгдсэн. Харин “Мөнхөд гэрэлтэх Монгол” нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагаас дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм.
Оройн тоглолтыг иргэд Төв цэнгэлдэхэд тухлан сууж үзэх боломжтой болжээ.