УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний томилгоог хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ө.Гэрэлт-Одыг томилов.
Ө.Гэрэлт-Од нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Төв аймагт бие даан нэр дэвшиж байсан бол 2024 оны сонгуулийн ХҮН намын жагсаалтын 20 дугаарт бичигдэж байсан юм. Түүний товч намтрыг танилцуулъя.
Ө.Гэрэлт-Од нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төгссөн.
Боловсрол:
МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр,
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн бизнесийн удирдлагын магистр,
МУИС-ийн Бизнесийн сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
1993-1996 онд Ардын банканд нягтлан бодогч, салбарын захирал,
1996-2000 онд Хадгаламж банканд төвийн захирал,
2009 оноос МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, дэд профессор,
2009-2013, 2019-2024 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал,
2024-оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн эрхлэгч,
2017-оноос "Нийслэл аудит" ХХК-д шинжээч,
2023-оноос "Багануур" ХХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байгаа.