Зургаадугаар сарын 23-ны өдрийн арилжааны дараа Тesla-гийн хувьцаа 8.23 хувиар өсөж нэгж хувьцаа нь 348.68 ам.долларт хүрчээ. Ганцхан өдрийн дотор компанийн хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 80 тэрбум доллараар өссөн байна.

Одоогоор компанийн зах зээлийн үнэлгээ 1.04 их наядаас 1.12 их наяд ам.доллар болж өсөөд буй аж. Тэрбумтан Илон Маскийн үндэслэсэн компани роботаксиг турших эхэлсэн нь хувьцааны үнэ нэмэгдэх гол шалтгаан болжээ.

Ням гарагт танилцуулсан роботакси одоогоор Остин хотод тусгай маршрутаар  өглөөний зургаагаас шөнө дунд хүртэл ажиллана.