Португалын шигшээ баг болон Английн “Ливерпүүл” багийн довтлогч Диого Жота Испанид автомашины ослоор амь үрэгджээ. Диого Жота дүү Андрегийн хамт Испанид аялж явахдаа хурдны зам дээр осолд орж хоёул амь насаа алдлаа.
Алдарт хөлбөмбөгчин 28 насандаа Диого Жотаг осолд орж амиа алдсан мэдээлэл гарсны дараа дэлхийн алдартай хөлбөмбөгчид эмгэнэл илэрхийлсээр байна.
“Бид саяхан шигшээ багтаа хамт байсан. Чи саяхан гэрлэсэн. Түүний гэр бүл, хүүхдүүдэд болон эхнэрт нь эмгэнэл илэрхийлье. Тэднийг сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье. Тайван нойрс, Диого, Андре. Та нарыг санан дурсах болно” хэмээн Португалын алдарт хөлбөмбөгчин Кристиано Роналдо бичжээ.
Мөн энэхүү эмгэнэлт мэдээлэл гарсны дараа Аргентиний алдарт хөлбөмбөгчин Лионель Месси болон UEFA-ийн ерөнхийлөгч Александр Чеферин нар гэр бүлд нь эмгэнэл илэрхийллээ.
Алдарт хөлбөмбөгчин Диого Жота хэдхэн хоногийн өмнө найз бүсгүй Руте Кардозотойгоо хуримаа хийсэн. Тэд өсвөр наснаасаа эхлэн найзалж байсан байна. Тэд албан ёсоор 2012 оноос үерхэж эхэлсэн байсан ба гурван хүүхэдтэй юм.
-660x0.png)
