Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнийг нэг болох “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-нд болно. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хөгжлийн корпораци, Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, Биеийн тамир спортын улсын хороо хамтран зохион байгуулахаар болжээ.
“Улаанбаатар Их дуулга” тэмцээн нь “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох, дэлхийн чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн тэмцээн болж байгаагаараа онцлог болж байна. Тэмцээн “AIC Steppe Arena”-д зохион байгуулагдахаар болсон байна.