Гүрж Улсын Батуми хотод зохиогдсон 12 хүртэлх насны өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. Тус тэмцээн зургаадугаар сарын 22-оос долоодугаар сарын 2-ны хооронд болж, өсвөрийн шилдэг шатарчдыг тодруулсан юм.
Охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ. Түүний дасгалжуулагчаар Э.Энхнар ажилласан байна.
12 хүртэл насны өсвөрийн шатарчдын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцсон. Тэмцээний үеэр тамирчдын дунд шатрын бодлого бодолтын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Уг тэмцээнд Идэрийн Цэлмүүн боломжит 40 онооноос 40 оноо авч ангилалдаа түрүүлсэн бол Н.Аз-Эрдэнэ 4-р байр, Н.Энхрийхэн 5-р байр, Б.Хангайсайхан 10-р байрт тус тус шалгарлаа.
