Казахстан улсын Астана хотод сонирхогчдын боксын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж байна. 30 гаруй орны 400 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож одоогоор хоёр хүрэл медалийн болзол хангаад байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Лундаа Киргизстан улсын тамирчин М.Имамназаровыг 3.2-оор ялж эхний хүрэл медалийн болзлыг хангасан. Мөн 70 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ Швед улсын тамирчин Кевин Скоттыг ялж мөнгөн медалийн төлөө тулалдахаар болсон. Манай тамирчдаас одоогоор Г.Лундаа, О.Бямба-Эрдэнэ нар "Дэлхийн цом" тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.  

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү нарын удирдлага дор боксчид уг тэмцээнд оролцож буй. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд болно.