Чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр нийтээр тэмдэглэх баярын амралт амралтын өдөртэй давхацсан тохиолдолд ажлын өдөрт шилжүүлж нөхөн амардаг байхаар боллоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль батлагдсаны дараа "Хууль өнөөдөр эцэслэгдэн батлагдаж байгаа ч Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа зэргийг тооцохоор долоодугаар сарын 10-наас хэрэгжиж эхлэхээр байгаа. Баяр наадмыг зохион байгуулах комисс болон бусад түвшинд өнөөдрийн энэ өөрчлөлт бүрэн тусгагдаж орж ирэхгүй байх талтай. Тиймээс УИХ-ын гишүүд үүнийг зөв ойлгож хандахгүй, хууль батлагдсан байхад хууль зөрчлөө гэдэг асуудлыг баяр наадмын өдрүүдэд хэрүүл болгож асуудал дэвшүүлэхгүй байхыг хүсье" гэв.